Skip links

Чуулганы тухай

10 дах удаагийн “Coal Mongolia-2022” нь “Сэргэлтийг хамтдаа” уриан дор 2022 оны 9-р сарын 7-8 өдрүүдэд, ШангриЛа Улаанбаатар зочид буудалд өндөр дээд хэмжээнд зохион байгуулагдана.

Монгол Улсын нүүрс экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч коксжих нүүрснээс гадна антрацит болон эрчим хүчний , нүүрсийг баяжуулж экспортлож эхэлсэн, БНХАУ Австралийн коксжих нүүрсний импортод хориг тавьсан мөн нүүрсний үнэ өсөлттэй байгаа зэрэг нь салбарын онцлох үйл явдал болж байна Монголд шинээр нүүрс баяжуулах . үйлдвэрүүд олноор баригдаж нүүрсний салбарын хөгжил шинэ шатанд гарч олборлолтоос баяжуулалт-боловсруулалт тээвэрлэлтийн технологийн болон зах зээл, гадаад худалдааны бодлогын сорилтуудтай тулгарч байна. Иймд энэ удаагийн чуулганаар өрсөлдөөнийг онцолж бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч-худалдан авагч талуудын бизнесийн харилцаа хамтын ажиллагааг үр ашигтай өргөжүүлэх зорилт дэвшүүлж байна.

Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар “Монгол Нүүрс Ассоциаци”, хамтран зохион байгуулагчаар “Монгол Нүүрс Ассоциаци”, Хятадын Нүүрс Тээвэр, Худалдааны Ассоциаци болон дэлхийн нүүрсний зах зээлийн судалгаа, худалдаа, тээвэр ложистикийн платформ бүхий мэдээллийн вэбсайт www.ccbdcc.com буюу БНХАУ-ын Түдэй Тинк Танк компани мөн дэлхийн нүүрсний зах зээлийн судалгаа, худалдаа, тээвэр ложистикийн платформ бүхий мэдээллийн вэбсайт www.yimei180.com буюу БНХАУ-ын Хэлүэ цахим худалдааны компани нар оролцож байна.

– Засгийн газрын гишүүд, яам агентлагийн газрын дарга, мэргэжилтэн
– Салбарын эрдэмтэн судлаачид
– Хөрөнгө оруулагчид, банк, санхүүгийн байгууллагууд
– Техник технологийн компаниуд, бэлтгэн нийлүүлэгчид
– Нүүрс олборлолт, баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн компаниуд
– Худалдаа, тээвэр ложистикийн компаниуд -Хайгуулын төсөл эзэмшигчид, жуниор компаниуд
– Туслан гүйцэтгэгч компаниуд
– Зөвлөх үйлчилгээ, программ хангамжийн компаниуд г.м

– Салбарын лидерүүдтэй нүүр тулан уулзаж бизнесийн харилцаа, хамтын ажиллагаа тогтооно
– Нүүрсний салбарын зах зээл, үнийн чиг хандлагын талаар дэлхийн шилдэг судлаачдын байр суурийг сонсоно
– Салбарын бодлого, төлөвлөлт, шинэ төслийн талаарх мэдээлэл авна
– Хөрөнгө оруулалтын төслүүдтэй танилцана
– Борлуулалтаа нэмэгдүүлнэ
– Шинэ техник, технологийн үнэ өртөг, бүтээмжийн талаарх мэдээлэл авна
– Бага зардлаар цаг хугацаа хэмнэн бизнесээ өргөжүүлнэ

These Terms will be applied fully and affect to your use of this Website. By using this Website, you agreed to accept all terms and conditions written in here. You must not use this Website if you disagree with any of these Website Standard Terms and Conditions.