даймонд ивээн тэтгэгч
ПЛАТИНУМ ИВЭЭН ТЭТГЭГЧ
гоулд ивээн тэтгэгч
силвер ивээн тэтгэгч
ерөнхий зохион байгуулагч
хамтран зохион байгуулагч
мэдээллийн спонсор
технологийн хамтрагч
мэдээллийн хамтрагч
дэмжигч байгуулаггууд

НҮҮРСНИЙ САЛБАРЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН
ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН

9 дэх удаагийн
“Coal Mongolia” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн нь Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр амжилттай зохион байгуулагдсаар ирлээ. Энэ жил 9 дэх удаагийн “Coal Mongolia-2019” нь “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор 2019 оны 9-р сарын 5-6 өдрүүдэд Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд өндөр дээд хэмжээнд зохион байгуулагдах бөгөөд эрхэм хүндэт та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Нүүрсний салбарын зах зээл, үнийн чиг хандлагын талаар дэлхийн шилдэг судлаачдын байр суурийг сонсоно.

Салбарын лидерүүдтэй нүүр тулан уулзаж бизнесийн харилцаа хамтын ажиллагаа тогтооно.

Салбарын бодлого, төлөвлөлт, шинэ төслийн мэдээлэл авна.

Хөрөнгө оруулалт татах, Хөрөнгө оруулалтын төслүүдийг олох.

Борлуулалтаа нэмэгдүүлнэ.

Шинэ техник, технологийн үнэ өртөг, бүтээмжийн мэдээлэл авна.

Бага зардлаар цаг хугацаа хэмнэн бизнесээ өргөжүүлнэ.

Бүртгүүлэх
08:00
Зочдыг бүртгэх, Ивээн тэтгэгчдийн гарын бэлэг гардуулах
09:00
Чуулганы нээлт, мэндчилгээ:
- Ж.Золжаргал, Гүйцэтгэх захирал, Монгол Нүүрс Ассоциаци, Coal Mongolia-2019 чуулга уулзалт, үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч
- Ли Жунмин, Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын Тээвэр Худалдааны Ассоциаци, Coal Mongolia-2019 чуулга уулзалт, үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагч
Чуулганы 1-р хэсэг : Монгол улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв
(Блүүмберг ТВ Монголиа шууд дамжуулна)
09:20
Илтгэгч: Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд (урилгаар)
09:40
Илтгэгч: Г.Батцэнгэл, Гүйцэтгэх захирал, Энержи Ресурс ХХК (Даймонд ивээн тэтгэгч)
10:10
Илтгэгч: Кэлвин Эндрив Каукинэн, Гүйцэтгэх захирал, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК (Платиниум-1 ивээн тэтгэгч)
10:40
Илтгэгч: Б.Ганзориг, Бизнес хөгжил эрхэлсэн захирал, Мера ХХК (Гоулд ивээн тэтгэгч)
11:05
Платиниум-2 ивээн тэтгэгчийн илтгэл (Захиалах боломжтой)
11:30
Цай кофены завсарлага, хэвлэлийн бага хурал (Силвер ивээн тэтгэгч)
12:00
Чуулганы 1-р хэсгийн хэлэлцүүлэг:
Модератор: Б.Батманлай, Дэд захирал, Блүүмберг ТВ Монголиа (Нэйшнл Ньюс
Корпорэйшн ХХК)
13:00
Үдийн цайны завсарлага (Гоулд ивээн тэтгэгч: Мера ХХК)
Чуулганы 2-р хэсэг: Зах зээлийн шинжилгээ
14:00
Илтгэгч: Хөү Жихуа, Дэд ерөнхийлөгч, Түдэй Тинк Танк Энержи ХХК
Сэдэв: Хятадын эрчим хүчний нүүрсний зах зээлийн дүн шинжилгээ, 2019-2020 оны төлөв байдал
14:20
Илтгэгч: Шүэ Вэнлин, Ерөнхийлөгч, Түдэй Тинк Танк Энержи ХХК
Сэдэв: Хятадын коксжих нүүрсний зах зээлийн дүн шинжилгээ, 2019-2020 оны төлөв байдал
14:40
Илтгэгч: Аспайр Майнинг лимитед ХХК
Сэдэв: Нүүрсний зах зээл дээр гарах Монголын шинэ бүтээгдэхүүн
15:00
Илтгэгч: Мү Веншин, Шинжээч, Хятадын Нүүрсний Тээвэр, Худалдааны Ассоциаци, Имэй Инфо
Сэдэв: Кокс-ийн худалдааны асуудал болон гангын зах зээлийн төлөв байдал 2020
15:30
Илтгэгч: Вэн Илэ, Шинжээч, S&P Global Platts
Сэдэв: Ази Номхон далайн металлургийн нүүрсний зах зээл ба чиг хандлага
16:00
Чуулганы 2-р хэсгийн хэлэлцүүлэг:
Модератор: Л.Наранбаатар, Coal Mongolia чуулганы санаачлагч
16:30
Цай, кофены завсарлага (Силвер ивээн тэтгэгч)
17:00
Чуулганы 3-р хэсэг: Бүс нутгийн харилцаа: Өмнөговь аймаг - Баяннуур аймаг
17:30
Чуулганы 3-р хэсгийн хэлэлцүүлэг:
Өмнөговь аймаг болон ӨМӨЗО Баяннуур аймгийн удирдлагууд, хоёр улсын хил гаалийн
байгууллагын төлөөлөл, уурхай, тээврийн компаниудын захирлууд нээлттэй
хэлэлцүүлэг хийнэ.
18:00
Монгол – Хятадын нүүрсний салбарын бизнес форумын хаалт
08:00
Зочдыг бүртгэх, Цай кофегоор дайлах
9:00
Чуулганы 1-р хэсэг: Хэлэлцүүлэг:
Нүүрс боловсруулалтын технологи ба агаарын бохирдол (НЗДТГ) урилгаар
9:30
Си Эй Ти Ди ХХК илтгэл /3М Монгол дахь албан ёсны дистрибитюр/
(Силвер ивээн тэтгэгч - 1)
10:00
Батсээр ХХК илтгэл (Силвер ивээн тэтгэгч - 2)
10:30
Илтгэл (Захиалах боломжтой)
11:30
Цай кофены завсарлага, хэвлэлийн бага хурал (Силвер ивээн тэтгэгч)
12:00
Чуулганы 2-р хэсэг: Хэлэлцүүлэг:
Нүүрсний салбарыг дэмжих дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүд (ЗТХЯ) урилгаар
12:00
Илтгэгч: Ли Хуа, Ерөнхийлөгч, Судлаач, Хятадын төмөр зам төлөвлөлтийн хүрээлэн
Сэдэв: Хятад - Монголын нүүрсний ложистик хөгжлийн чиг хандлага
12:20
Илтгэгч: Б.Цэнгэл, Гүйцэтгэх захирал, “МТЗ” ТӨХК
Сэдэв: “MТЗ” ТӨХК-аас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд
12:40
Сэдвийн хэлэлцүүлэг:
Модератор: С.Болд-Эрдэнэ, Ерөнхий эрхлэгч, Asia Mining Magazine
Панелист:
- Р.Мэргэн, Бодлого төлөвлөлтийн газрын дарга, ЗТХЯ
- Б.Цэнгэл, Гүйцэтгэх захирал, “МТЗ” ТӨХК
- Б.Артур, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, ЗТХЯ
- Төлөөлөл, Авто тээврийн үндэсний төв
13:00
Үдийн цайны завсарлага (Гоулд ивээн тэтгэгч)
14:00
Чуулганы 3-р хэсэг: Нүүрс баяжуулалтын техник, технологи
Герман, Чех, БНХАУ-ын компаниудын техник, технологийн илтгэлүүд
14:00
Илтгэгч: Б.Чинзориг, Ерөнхийлөгч, Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо
Сэдэв: Монгол улсад нүүрс баяжуулах хэрэгцээ ба шаардлага
14:25
Илтгэгч: Мартин Бунзел, Бизнес хөгжлийн менежер, Шауенбүрг Интернэйшнл
Сэдэв: Нүүрсний цахилгаан станцаас гарах үнсийг баяжуулах технологи
14:50
Илтгэгч: Андре Шмит, Томас Мюллер, Герман улсын ATNA Industrial Solutions ХХК
Сэдэв: Шахмал түлш гарган авах гидравлик поршеньт шахагчийн үзүүлэлтийг уламжлалт шахмал түлшний технологитой харьцуулах нь
15:15
Илтгэгч: Доктор Жимми Юү, Дэд Ерөнхийлөгч, GT Global
Сэдэв: МАК Нүүрс баяжуулах үйлдвэрлэлийн технологи
15:40
Илтгэгч: Доктор Юнкай Шиа, Ерөнхий инженер, Таншан Шенжөү Үйлдвэрлэл ХХК
Сэдэв: Хуурай аргаар нүүрс баяжуулах технологи, технологийн дэвшил “Хятад улсын туршлага”
16:00
Сэдвийн хэлэлцүүлэг:
Модератор: Н.Буян-Өлзий, Гүйцэтгэх захирал, Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо
16:20
Цай кофены завсарлага (Силвер ивээн тэтгэгч)
16:30
Чуулганы 4-р хэсэг: Эрдэнэс Монголын цаг
Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, цаашдын чиг хандлага (урилгаар)
16:30
Илтгэгч: Э.Номинчулуун, Гүйцэтгэх захирал, Багануур ХК
16:50
Илтгэгч: Ц.Энхтүвшин, Гүйцэтгэх захирал, Шивээ-Овоо ХК
17:10
Илтгэгч: Д.Амар, Гүйцэтгэх захирал, Эрдэнэс Метан ХХК
17:30
Сэдвийн хэлэлцүүлэг:
Модератор: Н.Лхагвабаатар, Захиргаа хүний нөөц хариуцсан дэд захирал, Эрдэнэс Монгол ХХК
18:00
Чуулганы хаалт
19:00
Хүндэтгэлийн хүлээн авалт: Нүүрсний салбарын оны шилдгүүдийг шалгаруулах ёслол
Шангри-Ла зочид буудал, Улаанбаатар хот

Онцлох оролцогчид

Coal Mongolia 2019 арга хэмжээ нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулагч, мэргэжилтэн, шийдвэр гаргагч, оролцогч талуудыг холбосон томоохон чуулга уулзалт юм.

Ноён Д.Сумъяабазар нь 1991 онд Нийслэлийн 77-р дунд сургууль, 2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгссөн.

Ажилласан байдал: 2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал, 2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн, 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2009 Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, 2013 ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх, 2013 Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
Д.Сумъяабазар

УИХ-ын гишүүн, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд

Ноён Ж.Золжаргал нь, Монгол Нүүрс Ассоциацийн гүйцэтгэх захирал, 1998-2004 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн дээд сургууль, Инженерийн диплом, 2008-2010 онд Токиогийн Технологийн Дээд Сургууль, Магистр Мэргэшсэн чиглэл: Шатах ашигт малтмал боловсруулах, ашиглах технологийн судалгаа, Уул уурхай, эрчим хүчний төслийн менежмент

Ажлын туршлага: 2004-2016 Монголын алт ХХК, Судалгаа хөгжлийн газрын захирал, Төслийн менежер, 2017-2018 Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Техникийн зөвлөх, 2018 оноос Монголын Химийн Нийгэмлэгийн УЗ-ын гишүүн, 2019 оноос Монгол Нүүрс Ассоциацийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Ж.Золжаргал

Гүйцэтгэх захирал, Монгол Нүүрс Ассоциаци, Coal Mongolia-2019 чуулга уулзалт, үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч

Ноён Г.Батцэнгэл нь 1990-1996 онд Словак Улсын Братислава хотын Комениус их сургуульд, 1996-1999 онд Словак Улсын Братислава хотын Комениус их сургуулийн докторантурт тус тус суралцаж төгссөн, Химич мэргэжилтэй, Химийн ухааны доктор.

Ажилласан байдал: 1996-2000 онд Словак Улсын Братислава хотын Комениус их сургуульд Туслах профессор, 2000-2003 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Кельнийн их сургуульд судлаач, 2003-2004 онд М-Си-Эс Кока-Кола ХХК-д чанарын менежер, 2004-2006 онд СББ Улаанбаатар ХХК-д Захирал, 2006-2008 онд М-Си-Эс Эй-Пи-Би ХХК-д Борлуулалт, маркетинг хариуцсан захирал, 2008 онд Энержи Ресурс ХХК-д Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, 2008 оноос Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар, 2010 оноос Монголиан Майнинг Корпорацийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байна.
Г.Батцэнгэл

Гүйцэтгэх захирал, Энержи Ресурс ХХК (Даймонд ивээн тэтгэгч)

Ноён Ли Жунмин мастерийн зэрэгтэй, одоогоор Хятадын Нүүрс Тээвэр Худалдааны Ассоциацийн дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Өмнө нь Ассоциацийн ерөнхий нарийн бичгийн орлогч, хэлтсийн дарга, судалгааны хэлтсийн орлогч дарга, мөн сар бүрийн 《World Coal》сэтгүүлийн гүйцэтгэх редактороор тус тус ажиллаж байсан туршлагатай билээ.
Ли Жунмин

Дэд ерөнхийлөгч Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын Тээвэр Худалдааны Ассоциаци

Кэлвин Эндрив Каукинэн, Гүйцэтгэх захирал, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК
Кэлвин Эндрив Каукинэн

Гүйцэтгэх захирал, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК

Ноён Шүэ Вэнлин нь нүүрсний салбарт 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай бөгөөд 1993 онд Хятадын Уул Уурхайн Их Сургуулийг Уул уурхайн инженер мэргэжлээр дүүргэж бакалаврын зэрэг, 2011 онд мастерын зэргээ хамгаалсан билээ. Тэрээр Хятадын Үндэсний Нүүрс Хэмжилзүйн Холбооны гишүүн ба Шанси мужийн нүүрсний хэлтэст техникийн шинжээч, Хятадын Нүүрс Тээвэр Худалдааны Ассоциацид мэргэшсэн шинжээчээр ажиллаж, Wanfang Academic Circle-д мэргэшил дээшлүүлсэн ба өдгөө “Түдэй Тинк Танк Энержи ХХК”-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

“Түдэй Тинк Танк Энержи ХХК” нь Хятадын томоохон тэргүүлэх консалтинг компани бөгөөд Хятадын нийт нүүрсний уурхайн томоохон мэдээллийн санг эзэмшдэг төдийгүй WeChat-д 140`000 гаруй дагагчтай “Fengkuang Coal Logositics” болон WeChat-н 36000 гаруй группийн 6 сая орчим хүнийг удирдан ажиллаж байна.
Шүэ Вэнлин

Ерөнхийлөгч, Түдэй Тинк Танк Энержи ХХК

Ноён Андре Шмит нь Фрейбергийн Техникийн их сургуулийн Байгаль орчин болон дулааны инженерчлэлийн хүрээлэн, ATNA Industrial Solutions ХХК, Төслийн менежер, Гүйцэтгэх захирал

Боловсрол: Дресден хотын Техникийн их сургууль, Механик инженер, Магистр

Ажлын туршлага: 2014 – 2016: ZEMAG Clean Energy Technology ХХК-д Төслийн менежер

2016 – 2018: Дресден хотын Техникийн их сургуульд судлаач

2018 – Одоог хүртэл: Фрейбергийн Техникийн их сургуулийн Берг академид Судлаач + Төслийн менежер

2019 – Одоог хүртэл: ATNA Industrial Solutions ХХК-д Гүйцэтгэх захирал
Андре Шмит

Захирал, Герман улсын ATNA Industrial Solutions ХХК

Хатагтай Хөү Жихуа нь 2007 онд мэргэшсэн цолоо авснаас хойш нүүрсний салбарт 10 гаруй жил ажилласан арвин туршлагатай. Тэрээр “Түдэй Тинк Танк Энержи ХХК”-д нэгдэхээсээ өмнө Шанхайн нүүрс худалдааны төвд төслийн ахлах менежерээр ажиллаж байсан ба тэрхүү хугацаандаа маш олон нүүрсний төсөл, судалгаа, мэдээллийн сан, вебсайтыг амжилттай удирдан гүйцэтгэж байсан туршлагатай билээ. Өдгөө “Түдэй Тинк Танк Энержи ХХК”-ийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

“Түдэй Тинк Танк Энержи ХХК” нь Хятадын томоохон тэргүүлэх консалтинг компани бөгөөд Хятадын нийт нүүрсний уурхайн томоохон мэдээллийн санг эзэмшдэг төдийгүй WeChat-д 140`000 гаруй дагагчтай “Fengkuang Coal Logositics” болон WeChat-н 36000 гаруй группийн 6 сая орчим хүнийг удирдан ажиллаж байна.
Хөү Жихуа

Дэд ерөнхийлөгч, Түдэй Тинк Танк Энержи ХХК

Ноён Томас Мюллер нь Фрейбергийн Техникийн их сургуулийн Байгаль орчин болон дулааны инженерчлэлийн хүрээлэн, ATNA Industrial Solutions ХХК, Судлаач, Худалдааны менежер

Боловсрол: Chemnitz-ын Техникийн их сургууль, Механик инженер болон бизнесийн удирдлага, Шинжлэх ухааны магистр

Ажлын туршлага: 2014–2017: ZEMAG Clean Energy Technology ХХК-д Төслийн менежер

2018: Nussbaum Parking ХХК-д Төсөл болон Үйл ажиллагаа хариуцсан менежер

2018–Одоог хүртэл: Фрейбергийн Техникийн их сургуулийн Берг академид Судлаач

2019–Одоог хүртэл: ATNA Industrial Solutions ХХК-д Худалдааны менежер
Томас Мюллер

Маркетинг болон борлуулалтын албаны захирал, Герман улсын ATNA Industrial Solutions ХХК

Ноён Жимми Юү нь 1995 онд Эрдэс Баяжуулалтын Инженер мэргэжлээр Бритиш Колумбын Их сургуульд Докторын зэрэгтэй төгссөн. Тэрээр 15н жил турш Канад улсын Тек Корпораци болон Энерсул Корпорацид ажилласан туршлагатай. 2012 оноос хойш АНУ-ын Дэниэлс Компанид ТУЗ-ийн гишүүн ба ЖиТи Глобал-д Дэд Ерөнхийлөгчөөр ажилласан. ЖиТи Глобал нь АНУ, БНХАУ болон бусад улс орнуудад 750 гаруй нүүрсний үйлдвэр болон нүүрс боловсруулах үйлдвэр барьсан юм. Тэрээр өдгөө ЖиТи Глобалын хариуцан байгуулсан МАК Нүүрсний Үйлдвэрт харъяалалтай ажиллаж байгаа юм.
Др.Жимми Юү

Дэд ерөнхийлөгч, ЖиТи Глобал